АЛЕКСАНДР ДУГИН өнөөдөр 56 нас хүрч байна.

Оросын философич, нийгэм судлаач, "Улс төрийн дөрөвдэх онол", "Олон төвт дэлхий ертөнцийн онол" - ыг үндэслэгч, Евро - Азийн хөдөлгөөний тэргүүн, нийтлэлч, нийгмийн зүтгэлтэн, Путиний "тархи" хэмээн баруунд алдаршисан, полиглот (олон гадаад хэл мэддэг) Александр Гельевич Дугин-ний 56 насны ой тохиож байна.
Монголд олон шүтэн бишрэгчидтэй, онол сургаалийг нь орчуулан таниулдаг дагагсадтай энэ эрдэмт хүний ном судрыг уншиваас Та өнөөгийн ертөнцийг үнэн бодитойгоор, огт өөр өнцөгөөс харж ухаарах болно гэдгийг Монголчууддаа, Монголын "улс төрчидөд" хэлэх нь миний ёс суртахууны үүрэг хэмээн үзэв.